Lyrics

Өглөөхөн түүний зүг явах ёстой хөгжим болоод
Аялгуу минь чиний зүг нисэх болсон
Түүнийг нар үүлэн дундаас
Түүнд минь хэн ч харсан дурлана
Хүүгийн сэтгэлийг булааж
Үлгэрийн энэ цаг хугацаа
Номны минь хуудсан дээр бяцхан шороо тогтсон байлаа
Гарчигыг нь нь сөхөөд харахад өгсөн нэр нь уйланхай ханхүү
Өрөөний буланд сандал тавьж тухлана
Эхнийх нь хуудсанд үлгэр ингэж эхэлсэн байлаа
Намайг цасангоо эмэгтэй хүлээн суугаа
Гитараа бариад түүний гэрлүү явах зам зуураа
Түүнд дуулах дуугаа бэлдэн шувуудтай би аялана дуугаа
Гар таарсан өнгө бүрийн бадамлянхуа авангуутаа
Түүнд өгөхийг хүснэ гэхдээ миний өгөх цэцэг
Сансанд нь хүрэх боловуу өнгө муутай зэсэн бэгзэг
Хойд туйлын язгууртанаас мэндэлсэн баян ханхүү
Хүлэн морио үнэнч цэрэгээ дагуулан давихав
Надад хүлэг морь байхгүй ч алхах зориг байлаа
Цээжинд минь гал түүндээ амиа өгөхөд бэлэн байлаа
Ус байвал гатлаж харин чулуу байвал бутлаж
Араатнаас зугтаж байхад баян ханүү сүйх тэргэнд тухлаж
Очих газар уулын цаана түрүүлээд ирчихэжээ
Ордоных нь үүднээс харахад мянган цэрэг ирчихэжээ
Гаднаас нь харахад баян ханхүү ордон дотор байлаа
Нууцаар дахиад харахад тагтан дээр нь үнсэж байлаа
Цэцэгээ би орхиод гитараа хөглөөд
Түүнд дуулах дуугаа уянгалуулан уулан дээр дууллаа
Түүнд хүрсэн боловуу Тэр сонсох боловуу
Уянгалаг дуу минь нулимастай цуг асгаран дууллаа
Өглөөхөн түүний зүг явах ёстой шалгаан минь тэр охинтой уулзах байсан
Аялгуу минь чиний зүг нисэх болсон шалтгаан минь ердөө тэр гүнж
Түүнийг нар үүлэн дундаас
Түүнд минь хэн ч харсан дурлана
Хүүгийн сэтгэлийг булааж
Үлгэрийн энэ цаг хугацаа
Өглөөхөн түүний зүг явах ёстой хөгжим болоод
Аялгуу минь чиний зүг нисэх болсон
Түүнийг нар үүлэн дундаас
Түүнд минь хэн ч харсан дурлана
Хүүгийн сэтгэлийг булааж
Үлгэрийн энэ цаг хугацаа
Written by: Enkhe x Erkhem
instagramSharePathic_arrow_out