Similar Songs
Credits
PERFORMING ARTISTS
The Baatar
Performer
COMPOSITION & LYRICS
Munkhbold Dagdan
Composer
Battsengel Bavuu
Lyrics
PRODUCTION & ENGINEERING
Maxim Komov
Mastering Engineer
Demi
Producer
Lyrics
Баатар эрсийн дуулалтай баяр цэнгэлийн хатираа нь
Баруун зүүнээ тойруулаад баахан наадан бүжээрэй
Нас залуу бүсгүйчүүд нь наадамланхан дэвсээрэй
Найр тавих залуус нь нааран цааран хатираач
Ахан дүүсийн барилтай арван түмэн найрандаа
Арын өврийн хатираа нь аахар шаахар бүжээрэй
Зүс сайхан бүсгүйчүүд зүггүйтэнхэн дэвсээрэй
Зүг зүгийн залуус нь зүрх дүүрэн хатираач
Ээ ээ ээ өө өө өө
Ээ ээ ээ өө өө өө
Түүх алдар гавъяагаа түрж дээшээ нь хатираарай
Төрт улсынхаа далбааг намираа
Зон олны золбоогоо залж дээшээ нь өргөөрэй
Зовхи нь өөдөө зориг нь өөдөө
Газар тэнгэрийн орондоо ганган наадам хатираа нь
Гар хөлөөн зөрүүлээд галтай цогтой бүжээрэй
Цолмон гоё бүсгүйчүүд цомбон хэлхэн бүжээрэй
Цоглогхон залуус нь цовоо сэргэлэн хатираач
Жаврыг нь үргээж
Жавхаа дүүрэн үсэрье
Жаргалыг нь үлдээж
Жалам хар шиг бүжье
Хөөрхөн охид бүжээд ир
Хөлөө дэлсээд хөгжилдье
Хүдэр залуус бүчээд ир
Хөрст дэлхийг донсолгоё
Цээж гэдэг цэцэн биз
Сэтгэл гэдэг халуун биз
Зүрх хүртэл хальтирмаар
Зүс царай нь дурламаар
Зун цаг шиг бүсгүйчүүд
Зугаацан хамт бүжээрэй
Дээлтэй залуучууд
Дэнж хотойж хатираач
Written by: Battsengel Bavuu, Munkhbold Dagdan