Similar Songs
Credits
PERFORMING ARTISTS
Badma Badamkhand
Performer
COMPOSITION & LYRICS
Battsengel Bavuu
Songwriter
Munkhbold Dagdan
Songwriter
Lyrics
Гараараа үелзээрэй
Мөрөө дагуулж хөдлөөрэй
Бэлхүүсээрээ бүслээрэй
Бийгээн биелэн нисээрэй
Гарыг минь чи үнсээрэй
Мөрийг минь чи түшээрэй
Бэлхүүсээр минь тэврээрэй
Биетэй минь хамт нисээрэй
Хайрыг минь чи халгиулаарай
Сэтгэлийг минь цалгиулаарай
Хайраар минь чи хайрлуулаарай
Сэтгэлийг минь сэрүүцүүлээрэй
Жаргаж найрлан цэнгээрэй
Жавхаатай инээгээрэй
Гуниг үргээж бүжээрэй
Гунхаж бийгээн биелээрэй
Тэнгэрт гараа үелээрэй
Тэндээс хурыг хүсээрэй
Сэтгэл дүүрэн тэнийгээд
Сэргэж бийгээн биелээрэй
Хайрыг минь чи халгиулаарай
Сэтгэлийг минь цалгиулаарай
Хайраар минь чи хайрлуулаарай
Сэтгэлийг минь сэрүүцүүлээрэй
Гараараа үелзээрэй
Мөрөө дагуулж хөдлөөрэй
Бэлхүүсээрээ бүслээрэй
Бийгээн биелэн нисээрэй
Гарыг минь чи үнсээрэй
Мөрийг минь чи түшээрэй
Бэлхүүсээр минь тэврээрэй
Биетэй минь хамт нисээрэй
Written by: Battsengel Bavuu, Munkhbold Dagdan