Lyrics

Холын шувуудаар үгээ дайлаад
Хонгор чамд минь дуулан жиргэж хүргээ юм болов уу?
Санасан сэтгэлийн минь хайрын дууг сонсоод
Сартай үдшээр намайгаа дурсан үгүйлэх юм болов уу?
Алдаатай оноотой амьдарлын харгуйд
Амаргаа түшээд жаргаж суувал амьдрал тэр шүү дээ
Борлог үүлсээр хүслээ шивнэлээ
Бодолд хоргодох чинийхээ сайхныг үүлнээс олж харлаа
Шивнэсэн үгсийг минь чамд минь дамжуулж
Шиврэх бороог түүнд минь хүргэж илбэх юм болов уу?
Алдаатай оноотой амьдарлын харгуйд
Амаргаа түшээд жаргаж суувал амьдрал тэр шүү дээ
Дураар талдаа дуугаа нь аяллаа
Дурдан салхитай хайрын дуугаа хамтдаа нэг дууллаа
Тэнгэрийн салхи нь дууг минь өртөөлсөөр
Тэмүүлсэн сэтгэлийг энхрий чамд минь хүргээ юм болов уу
Алдаатай оноотой амьдарлын харгуйд
Амаргаа түшээд жаргаж суувал амьдрал тэр шүү дээ
Алдаатай оноотой амьдарлын харгуйд
Амаргаа түшээд жаргаж суувал амьдрал тэр шүү дээ
Амаргаа түшээд жаргаж суувал амьдрал тэр шүү дээ
Written by: Намсрайноров
instagramSharePathic_arrow_out